Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр, "Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарлаа. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-ээс цахимаар хичээллэж эхэлнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулахаар төлөвлөж байна. Учир нь есдүгээр сарын 13-наас эхлэх вэ гэхээр улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Үүний дараа ЭЕШ-д тэнцсэн хүүхдүүд өөрсдийн сургууль мэргэжлээ сонгох юм. Цар тахлаас болоод хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх тохиолдолд бий. Иймд хоёр дахь ЭЕШ-ийг зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.