Олон Улсын хэмжээний тав дахь химийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо долоодугаар сарын 24-өөс энэ сарын 2 хүртэл зохиогдож, 79 орны 312 сурагч оролцжээ. Химийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авсан байна.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад бий. Үүнд:
✅ Математик
✅ Мэдээлэл зүй
✅ Хими
✅ Биологи
✅ Физик
✅ Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.