Морин спортоор дэлхийд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж, өчигдөр ОХУ-ыг зорьсон юм. Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрдэж байна. Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орноос оролцож өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлж байсан.
Харин энэ удаагийн багт:
- Эрэгтэй баг - Алтанхуягийн Даваажаргал, Энхболдын Билгүүн, Онгонбаатарын Отгонбаатар
- Эмэгтэй баг, Оюунгэрэлийн Уугантуяа, ЭнхбаярынГантүлхүүр, Даваадоржийн Ангирмаа нар оролцож байна.