“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилсээр. Энэ удаагийн олимпын наадамд Японы алдарт жүдочид болох ах, дүү хоёр Абэ түрүүлэх зорилготой ирснээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Эхлээд эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, дүү Үта Абэ нь түрүүлсэн. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушардыг ялсан. Абэ Үта өнөө жил 21 настай. Харин эрэгтэйчүүдийн 66 кг жинд дэлхийн хошой аварга, Абэ Хифүми аваргын төлөө барилдсан. Түүний өрсөлдөгч нь Гүржийн бөх байв. Эл барилдаанд 23 настай Абэ Хифүми өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялав. Ингэснээр төрсөн ах, дүүс жүдогийн хоёр өөр жинд нэг өдөр олимпын аварга боллоо. Тэд 2018 онд мөн адил нэг зэрэг дэлхийн аварга болж байсан баялаг түүхтэй тамирчид аж.