Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан. Дараа нь хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдсан ч ялагдаж дагалдах барилдаан хийхээр болсон. Абэ олимпын өмнө бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлнэ гэж ам гарсан бөх. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Голландын Килиан Ле Блушийг иппон ялсан. Гэхдээ нэмэлт цагт ялсан билээ.
Өмнөхөн нь барилдсан дүү Үта нь хагас шигшээд гараад явчихсан, хэвлэл мэдээллийнхний анхаарал "Хамт олимпын аварга болно" гэж амлаад байгаа ах дүү хоёрт хандсан зэрэг нь тэднийг сэтгэлийн дарамтад оруулах болов уу. Абэ харин иппон ялах гэж улайрсангүй, идэвх авсаар, барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад вазари авч хагас шигшээд шалгарлаа. Манай бөх дагах барилдаанд Италийн Мануель Ломбардотой барилдана.