“Токио-2020” 3уны олимпын XXXII наадам үзэх, харах зүйл ихтэй, сэтгэл зүрх догдлуулан үргэлжилж байна. Тухайлбал, олимпын наадмын боксын тэмцээнийг Монгол Улсын 2 шүүгч шүүх нь. Олон улсын сонирхогчдын боксын холбооны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл /эмэгтэй/, олимпын зэрэглэлийн шүүгч О.Мандахбаяр /эрэгтэй/ нар шүүгчээр ажиллаж байна.
Олимпын наадамд боксын шүүгчээр ажиллаж буй монгол эмэгтэй Ц.Цогтгэрэл Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан юм. ОУСБХ/АИБА/-ны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай. Харин Токиогийн олимпын шүүгчээр сонгогдсон Мандахбаярын аав Р.Отгонбаяр бол 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын боксчдын анхны дэлхийн медальтан тамирчин юм.