Өнөөдрийн онцгой баяр хөөр маргааш ч гэсэн үргэлжилнэ. Магадгүй медалийн буухиа үргэлжлэх биз. Манай жүдо, эмэгтэй болон эрэгтэй бокс, хийн буудлага, ширээний теннисийн шилдгүүд тив дэлхийн аваргуудтай тоглолт хийнэ. Маргааш манайхан спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө. Өглөө 08.00 цагт эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн урьдчилсан шат явагдах бөгөөд О.Гүндэгмаа, Ц.Анударь нар онч сорино. Энэ төрлийн финалын буудлага 10.15 цагт эхлэх юм. Мөн хийн урт бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат 12.00 цагаас болно. Манай ганц эрэгтэй буудагч Э.Даваахүү энэ төрөлд онч сорих юм. Хэрэв финалд шалгарах аваас медалийн төлөөх буудлагууд 14.30 цагт эхэлнэ. Сагсны охид өглөө 09.15-д талбайн эзэн Японтой тоглох бол 13.00-д хүчирхэг ОХУ-ын эсрэг тоглох хуваарь байна. Харин боксчин Б.Чинзориг эхний тулаанаа Узбекистаны Э.Абдураимовын эсрэг хийх гэж байна. Тэдний тулаан 17.18 цагт эхэлнэ хэмээн албан ёсны сайтад оруулжээ. Маргааш Монголын хоёр жүдоч Ё.Басхүү, Л.Сосорбарам нар татамид гарна. Энэ хоёр жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10.00-д эхлэх бол медалийн төлөөх барилдаан 16.00-д эхлэх болно. Долдугаар сарын 25-ны өдөр буюу маргааш манай баг тамирчдаас хэн, хэн хэдэн цагаас ямар төрлөөр олимпын наадамд оролцох мэдээллийг эндээс үзээрэй. Баг тамирчдадаа амжилт ерөөе.