Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр эхэлсэн. Манай улсын жүдоч Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг эхний хожлоо авч, шовгийн наймд үлдсэн.
Улмаар М.Уранцэцэг 16.00 цагт хагас шигшээ барилдаанаа Косова жүдоч Дистрия Красникитай хийж вазари үнэлгээгээр ялагдал хүлээсэн.
Гэсэн ч хашир туршлагатай тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж, өөртөө төдийгүй эх орондоо хүрэл медаль авчирлаа. Ийнхүү тэрбээр олимп дэлхийн аваргын таван медалийн эзэн болов. Түүнд дахин дахин халуун баяр хүргэе ээ.