Цар тахалаас шалтгаалан олон улсын математикийн олимпиад 2 дахь удаагаа онлайнаар болсон. Монголын баг ММОХ-ны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн багш У.Батзориг, сурагч О.Мишээл, М.Өнөболд, Д.Энэрэлт, А.Нямдаваа, Ц.Сайханбилэг, Б.Батсамбуу нарын бүрэлдэхүүнтэй оролцсон билээ. Олон Улсын Математикийн 62-р олимпиадаас Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийд 11-т оржээ. Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар, Монголын багийнханд баяр хүргэе.