Маргааш манай тамирчид олимпийн зургаан төрөлд оролцоно. Тодруулбал, сагсан бөмбөг, жүдо, бокс, буудлага, ширээний теннис, байт харвааны тамирчид хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Хамгийн эхний тэмцээн 07:30-д эхэлж, эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн, 12:00 цагт Э.Даваахүү нар цэц сорино. Жүдо 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин барилдана. Хэсгийн барилдаан 10:00 цагаас эхэлнэ. Ширээний теннис 08:30 цагт эхлэх бол сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эмэгтэйчүүд Итали, Америктай тоглоно. Харин байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх хуваарьтай.