Өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөгжим бүжгийн коллежийн багш нартай БҮТ-ийн шинэ барилгын маргааныг эцэслэн шийдвэрлэхээр уулзаж буй. Уулзалтын эхэн үед тэрбээр, "Хөгжим бүжгийн коллежийн ард татсан хашааг буулгаж, гэрээг цуцалсан. Монголын урлагийн хөгжилд залуу насаа зориулж зүтгэсэн багш нараасаа уучлал гуйя" хэмээн хэллээ.
Урлагийн ундарга болсон, хүүхэд залуусыг иргэншсэн, хөгжсөн, төлөвшсөн бие хүн болоход хамгийн чухал нөлөөтэй улсдаа ганц Консерваторынхоо алга дарам газраас төр булаалдаж эхэлсэн боловч багш, сурагчдын тэмцлийн үр дүнд гэрээг цуцалж, хашаагаа буулгалаа.
Уулзатлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын танилцуулсан шийдвэрүүд:
- БҮТ-ийн шинэ барилгыг ШУТИС, ХБК гэх улсын өмчид байдаг хоёр сургуулийн газар барих боломжтой байсан. ШУТИС-ийн газрыг хувь хүн өмчилсөн асуудал гарсан учир төслөө цагт нь хэрэгжүүлэхийн тулд ХБК-ын арын хашаанд БҮТ-ийн шинэ барилгыг барихаас өөр аргагүй байсан.
- Монгол Улсын Консерваторийн шинэ захиралыг удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж сонго. Үүнд БШУЯ оролцохгүй гэдгээ илэрхийллээ.