Энэ хичээлийн жилд ЕБС-д ажиллах 30 сэтгэл зүйчийг сонгон шалгаруулсан талаар БШУЯ-аас мэдээллээ. Тодруулбал, ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг мэргэжилтнүүд судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан. Үүний дүнд 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулсан аж. Шалгаруулалт энэ сарын 5-21-ний хооронд үргэлжилсэн бөгөөд 73 хүн материалаа илгээсэн гэнэ.
Дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчид энэ сарын 26-ны өдрөөс эхлэн ЕБС-ийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамрагдах аж.