Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 суурин цэг ажиллана. Цэгүүдэд нийт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13,815 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6,277, II тунд 1,307 буюу нийт 7,584 иргэнийг дархлаажуулжээ. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4,355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,015,000 иргэн I тунд, 882,219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,231 жирэмсэн эх, 12-15 насны 16,188, 16-17 насны 14,272 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.