Сүүлийн 24 цагийн дотор 2485 хүнээс халдвар илэрлээ, Тодруулбал, Улаанбаатар хотод 1437, орон нутагт 1048 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 117963 болж нэмэгдэв.
Мөн халдварын улмаас 15 иргэн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 578 хүн эндээд байна.
Өчигдрийн байдлаар 14,000 гаруй хүн эмнэлэгт, гэрийн хяналтад 24,000 хүн байсан. Харин өнөөдөр eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсон гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.