Нэг хоногт коронавирус халдварын улмаас 13 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал, Нас баралтын тухайд хоёр сартай хүүхэд эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 41-50 насны нэг хүн, 51-60 насны гурван хүн, 61-70 насны дөрвөн хүн, 71-79 насны нэг хүн, 80-аас дээш насны гурван хүн эмнэлэгт 6-16 хоног хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Коронавируст халдвар авч эмчлүүлж байсан хүмүүсээс тухайн өвчний хүндрэлээр болон бусад шалтгаанаар 537 иргэн нас бараад байна.