Сүүлийн 24 цагт 10,439 хүнд PCR шинжилгээ хийхэд 2,432 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 1,519, орон нутагт 909, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа. Ингээд улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 109,694 боллоо.
Мөн халдварын улмаас 13 иргэн нас баржээ. Харин 1,207 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарлаа. Ингэснээр 69,958 иргэн COVID-19 өвчин тусаад бүрэн эдгэрэв.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 9450, хүндэвтэр 3352, хүнд 1095, маш хүнд 241 хүн байна.