Өчигдөр нийт 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 хүнээс Covid-19 илэрлээ. Улаанбаатарт 1227, эрүүл мэндийн нэг ажилтан, орон нутагт 1134 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 107262 болов.
Мөн халдварын улмаас 34-93 насны 12 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1,172 хүн эдгэрлээ. Нийт эдгэрэлтийн тоо 68,751 болжээ.
Эмнэлэгт маш хүнд 253 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтал болсон хүний шинжилгээг зургаа дахь хоног дээр нь тандалтын баг авна. Ойрын хавьтал болсон өдрөө шинжилгээ өгөх нь нууц үед байгаа вирусийг илрүүлэхгүй байх талтай гэж ЭМЯ-наас мэдээллээ.