Шүүхээр үйлчлүүлэгч “Гэрэгэ киоск” төхөөрөмжид хувийн мэдээллээ оруулж, шүүхийн нэхэмжлэл, хүсэлтийн бэлэн загварыг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэн авах боломжтой боллоо. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр өнөөдөр уг үйлчилгээг нэвтрүүллээ.
“Гэрэгэ киоск” машинаас нэхэмжлэлийн дараах загваруудыг хэвлэж авах боломжтой. Үүнд:
Нэхэмжлэл:
- Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
- Зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай
- Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
- Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
- Гэрлэлт цуцлуулах тухай
- Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
- Ажилласан жил тогтоолгох тухай
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор төгрөг гаргуулах тухай
Хүсэлт:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах тухай
- Улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах тухай
- Шүүхийн архивын баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах тухай /Шүүхийн төрөлжсөн архив/
- Шүүхийн архивын баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах тухай /Шүүхийн тамгын газар/
- Лавлагаа тодорхойлолт авах тухай
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах тухай Киоскоос легал дата загвар авах алхам:
1. LEGAL DATA товч дарна
2. Баримт бичгийн загвар сонгоно
3. Иргэний мэдээллээ баталгаажуулна
4. Нэмэлт мэдээлэл оруулна
5. Төлбөр төлнө
6. Баримт бичгийн загвартай танилцан, хэвлэнэ
Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр энэхүү үйлчилгээ нэвтрээд байгаа бөгөөд цаашид бусад шүүхэд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж буй хэмээн албаныхан мэдээллээ.