Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоол баталсан. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг ирэх долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.