Нийслэл хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг вакциныг явуулын найм, суурин 21 цэгт хийнэ. Дархлаажуулалтад 40 багийн 252 эмч, ажилчид ажиллан 3,488 иргэнийг хамруулахаар тооцоолжээ.
Өчигдөр Улаанбаатар хотод I тунд 2,035, II тунд 2,140, нийт 4,175 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.7 хувь буюу 979,464 нь I тунд, 90.7 хувь буюу 865,220 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийслэлд амьдарч буй жирэмсэн эхчүүдийн 11.9 хувь буюу 1,421, 16-17 насны хүүхдийн 27.4 хувь буюу 9,298 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дархлаажуулалтын цэгүүд:
1
2
3
4
5
6
7
8