Сүүлийн 24 цагийн дотор 2366 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1482, эмнэлгээс шалтгаалах халдвар 5, орон нутагт 879 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 102629 болж нэмэгдэв.
Харин коронавирус халдварын улмаас 13 иргэн энджээ. Тухайлбал, 30-39 насны гурван хүн, 51-60 насны нэг хүн, 61-70 насны гурван хүн, 71-80 насны нэг хүн, 80-аас дээш насны таван хүн нас барсан байна. Нийт нас баралт 482 боллоо.
Мөн халдвар авсан 1059 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 66602 болсон байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8352, хүндэвтэр 3097, хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн 470, хүүхэд 2355 эмчлэгдэж буй.