Сүүлийн 24 цагийн дотор 2213 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 1179, орон нутагт 1024, эмнэлэгээс шалтгаалах 9, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 100,263 болж байна.
Мөн хугацаанд халдварын улмаас 37-83 насны 10 хүн энджээ. Ингээд нийт нас баралт 475 боллоо.
Орон нутгийн халдварын нөхцөл байдал:
Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвартай 12 479 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 8070 хүн хөнгөн, 3149 хүн хүндэвтэр, 1053 хүн хүнд, 207 хүн маш хүнд байдалтай байна. Гэрийн хяналтад 21 745 хүн байна.