Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын найм, суурин 20 цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж, 3,338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэл хотод өчигдөр 5,735 иргэнд вакцин хийхээр тооцоолж байв. Гэвч I тунгийн дархлаажуулалтад 1,781, II тунд 1,944 буюу нийт 3,725 иргэн вакцинаа хийлгэжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975,240 нь I тунд, 90.3 хувь буюу 860,689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 жирэмсэн эх, 16-17 насны 5,827 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
8