Сүүлийн 24 цагт Говьсүмбэр аймагт 11 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн эдгэрч гарлаа. Эдгээр эдгэрсэн хүмүүсийн дотор "Ковид 19"-ийн халдвараар өвчилсөн 91 настай үйлчлүүлэгч эмчилгээгээ амжилттай хийлгээд эрүүл саруул болоод хайртай дотны хүмүүс дээрээ очихоор эмнэлгээс гарсан сайхан мэдээ байна.
Тус аймагт "Ковид-19 "халдварын эсрэг нэгдсэн эмнэлгийн 136 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон цаг нартай уралдан хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж буй.
Мөн өнөөдөр 164 сорьцыг лабораторит хүргүүлж, шинжилгээний хариу хүлээгдэж байна.