Боловсролын ерөнхий хуулийн Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг МАН-ын бүлгийн гишүүдэд танилцууллаа.
Боловсролын ерөнхий хуулийн төсөлд дараах зүйлсийг тусгасан. Тодруулбал,
- Амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх;
- Заавал эзэмших боловсролыг 1-12 анги байхаар тусгах;
- Иргэний эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг ангилан төрөлжүүлэх, түвшнээр эрэмбэлэх мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг бий болгох;
- Англи хэлний боловсрол олгохтой холбоотойгоор “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах;
- Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах;
- Боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох;
- Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг суурь болон хувьсах зардал, үр дүнд чиглэсэн нэмэлт санхүүжилтийн зарчимд шилжүүлж, боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох;
- Сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг өөрчлөлт орно хэмээн албаныхан мэдээллээ.