Нийслэлийн хэмжээнд I тунд 770, II тунд 1179, нийт 1949 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856.019 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.