Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг болон ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ДХИС, ҮБХИС-ийн 2000 гаруй алба хаагч оролцдог уламжлалтай. Үүний дагуу дээрх байгууллагын алба хаагчид тус тусын бэлтгэл сургуулилтыг эхлүүлээд байсан юм. Харин ЗХЖШ-аас Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж мэдэгдлээ. Мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд манай улсын иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье" хэмээн бичжээ.