Сүүлийн 24 цагт шинээр 2,635 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 91151 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлын 1877 нь Улаанбаатарт, орон нутагт 758 нь бүртгэгдлээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 30-40 насны 14 хүн эндлээ. Түүнчлэн нийт 747 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 62472 боллоо.
Одоогоор уг өвчний улмаас 11435 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 7211
- Хүндэвтэр – 2917
- Хүнд - 1090
- Маш хүнд - 217 хүн байна.