ОХУ-д үйлдвэрлэсэн коронавируст халдварын эсрэг Cпутник V вакцины эхний 20,000 тунг манай улс татан авч, 55-аас дээш насны иргэдээ вакцинжуулсан билээ. Гэтэл хоёрдугаар тунгаа хийлгэх гэсэн иргэд вакцин хэзээ ирэх бол гэдэг хүлээлттэй байгаа юм.. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай улс Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжид 10,000 ширхэг нэг болон хоёрдугаар тунг оруулж ирж иргэдээ дархлаажуулсан. Харин 20,000 тун вакциныг татан авах үед ОХУ-аас хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд бид вакциныг оруулж ирэх талаар ярьж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам энэ чиглэлд ажиллаж байна. Ямартай ч энэ сарын сүүлч ирэх сарын эхээр Спутник V вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх талаар яригдаж байна” гэв.