Сангийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамныхан хамтарч боловсролын салбарын төсвийн шинэчлэлтийг хийхээр ажлын хэсэг байгуулсан. Үүний дүнд тус салбар Монголд анх удаа төсвийн цахим шилжилт хийлээ. Өөрөө хэлбэл, Боловсролын салбарт зарцуулдаг 1.7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын сурагчдын сургалтын чанар, сурах орчныг сайжруулахад зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломжтой болно гэсэн үг. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монголд 2500 гаруй цэцэрлэг, сургууль байна. Эл байгууллагуудын төсвийг шинэчлэлтийг тул 8000 гаруй ажилтан 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Төсвийн цахим шинэчлэлийг хийснээр нийт зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болсон. Энэ мөнгөөр 150 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой” хэмээн мэдээллээ.