Улаанбаатарт энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулна гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас өчигдөр мэдээлэв. Үүнээс найман цэцэрлэгийн барилгыг барьж дуусган, удахгүй ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Харин үлдсэн 11 цэцэрлэг, мөн тооны сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил үргэлжилж буй юм байна. Улсын төсвийн хөрөнгө, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тэдгээрийг барьж байгаа аж. 19 цэцэрлэгийн орны тоо нийт 3650, 11 сургуулийн суудал 6400 гэнэ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 3650-иар нэмэгдэж, сургуулийн хүртээмж ч ихсэх нь. Тэдгээр нь аль дүүргийн хэддүгээр хороонд байрлаж байгааг тоон мэдээнд үзүүллээ.
Бэлтгэсэн: М.Оч