БШУЯ-аас “ЭЕШ-д цагийн менежмент чухал уу” сэдвээр сурагчдад зөвлөгөө өглөө. Тодруулбал, сурагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө очсон байх шаардлагатай ба шалгалтын танхимд 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байна. Дээрх хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулдаггүй гэнэ. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгавар гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Иймд заасан хугацаанд даалгавраа сайн хийж гүйцэтгэхэд цагийн менежмент хамгийн чухал хэмээн мэргэжилтнүүд мэдээллээ.