ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим Дендроэкологийн лабораторитой болжээ. Энэхүү санаачилгыг ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн профессор Маркус Хоук, Ч.Дуламсүрэн, ХААИС-ийн багш, доктор М.Хишигжаргал гаргасан байна. Тэд хамтран хэрэгжүүлдэг төслийнхөө хүрээнд “Вольксваген” сангийн санхүүжилтээр лабораторио байгуулсан аж. Ингэснээр модны цагаригийн дүн шинжилгээг өндөр түвшинд хийх боломж бүрджээ. Түүнчлэн модны цагариг судлалын салбартай холбогддог дендроэкологи, дендроархеологи, дендрогидрологи, дендрохимийн чиглэлийг Монголд хөгжүүлэх боломж бүрдсэнийг тус сургуулийн багш, судлаачид онцлов. Шинэ лаборатори одоогоор таван багштай бөгөөд тэд ой, таримал ургамал, экологийн судалгаанд төвлөрч буй гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Мишээл