Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад өчигдрөөс сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч эхэлснийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, мэргэжлээ хэрхэн сонгох зэргээс улбаалан стресст их өртдөг тул уг ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Мэргэжлийн сэтгэлзүйчид Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк хуудасны мессенжерээр дамжуулан сурагчдад зөвлөгөө өгөх аж. Уг үйлчилгээ нь ажлын өдөр бүрийн 10.00-22.00 цагт нээлттэй байх гэнэ. Түүнчлэн зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бус, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүн бүр зөвлөгөө авах боломжтой.
Бэлтгэсэн: М.Оч