ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутан сонгон шалгаруулж, суралцуулна хэмээн БШУЯ-аас мэдээллээ.
Тэтгэлэгийн шалгалтыг энэ оны зургаадугаар сарын 5-7-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах юм байна. Шалгалтад оролцох иргэд энэ сарын 21-нээс ирэх сарын 4 хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлнэ гэнэ. Ташрамд дурдахад, бүртгэлийн хугацаа дуусах үеэр системийн ачаалал ихэсдэг учраас эрт бүртгүүлэхийг албаныхан зөвлөлөө. Мөн бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагт 7577-8080 дугаарт холбогдож авах боломжтой гэнэ. Тэтгэлгийн хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.