ЭМЯ-наас яг одоо коронавирусийн халдварын талаар мэдээлэл өгч байна. Сүүлийн 24 цагт 5849 хүнээс шинжилгээ авахад 630 хүн халдвар авсан буюу коронавирустэй нь батлагджээ. Нийслэлийн 581, хөдөөгийн 49 тохиолдолд батлагдаж, 63, 59, 56, 58, 62 настай таван хүн нас барлаа. Харамсалтай нь, өвчлөлийн тоо өмнөх өдрөөс өссөн ч эдгэрсэн хүний тоо буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, өчигдөр 410 хүн эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэсэн коронавируст халдварын нийт тохиолдлоос 46 748 нь эдгэрсэн бол 253 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар нийт 25 080 хүн дархлаажуулаад буй. Үүнээс нийслэлийн 12 885, хөдөөгийн 15299 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улаанбаатарын иргэдийн 62 , орон нутгийн иргэдийн 16.6 хувь давтан тундаа хамрагдсан байна. Улсын дүнгээр 37.5 хувь нь давтан тундаа хамрагджээ.
Гэвч давтан тунгаа тариулсан хэмээн тайвшрах болоогүй хэмээн ЭМЯ-наас анхаарууллаа. БНХАУ-д үйлдвэрсэн вакцины дархлаа тогтох хугацаа 28, ОХУ-д үйлдсэрлэсэн вакцины дархлаа үүсэх хугацаа 21-90 хоног гэнэ.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.