Сүүлийн 24 цагт 7541 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварыг 539 хүн авчээ. Тодруулбал, Нийслэлд 491, хөдөө орон нутагт 48 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 52 470 болов. Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 248 хүн эндэв.
Харин 485 хүн эдгэрсний 366 нь эмнэлгээс 119 нь гэрийн эмчилгээнээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 46 338 болж байна.
Халдварын улмаас 4,091 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 2,091, хүндэвтэр 1,357, хүнд 528, маш хүнд 115 хүн байна.
Өчигдрийн 17.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд нэг сая 827 мянга 826 хүнийг вакцины нэгдүгээр тунд, 753 мянга 136 хүнийг хоёрдугаар тунд хамруулжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 938 440, хоёрдугаар тунд 579 400 хүн хамрагдсан байна. Харин орон нутагт 889 386 хүн нэгдүгээр тун, 173 736 хүн хоёрдугаар тун хийлгэжээ. Улсын хэмжээнд өдөрт 24 мянган хүнийг вакцинд хамруулж байна.