Сүүлийн 24 цагт 684 халдварын тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нас баржээ. Тодруулбал, нийслэлээс 638, орон нутгаас 41, эмнэлэгийн байгууллагаас 5 тохиолдол батлагджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 51 208 болж, нас барсан хүний тоо 244 боллоо. Мөн сүүлийн хоногт 708 хүн эдгэрснээр улсын хэмжээнд халдвар авч, эдгэрсэн хүний тоо 45 853 болов. Ташрамд дурдахад, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж буй аж.