Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунд 2863, хоёрдугаар тунд 16947, нийт 19 810 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933 704 хүн нэгдүгээр тунд, 57 хувь буюу 543 261 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Орон нутагт нэгдүгээр тунг 885 172 хүн, хоёрдугаар тунг 160 763 хүн тариулаад байна. Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунг 1 818 876 хүн, хоёрдугаар тунг 704 024 хүн хийлгээд байгаа юм.