Говьсүмбэр аймагт 100 ортой шинэхэн эмнэлэг нээгдлээ. Тус эмнэлэг нь 23 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, бүсийн хэмжээндээ үйлчлэх вакум мэс заслын танхимтай гэдгээрээ онцлогтой аж. Цар тахлын энэ үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн бүх ажилтанууддаа дахин талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн яамны зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалт болох ПГУ шинжилгээний аппарат, мэс заслын тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ.