Өнөөдрийн засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өглөө, оройд сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх, авах гэсэн эцэг эхийн машинтай урсгал түгжрэл үүсгэдэг үндсэн шалтгааны жагсаалтад багтжээ. Энэ нь хүрэлцээгүй байдалтай холбоотой юм. Нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 38 хороо сургуульгүй, 12 хороо цэцэрлэггүй байна. 2022-2025 онд 64 цэцэрлэг 62 сургууль барих зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ 126 объектын 67 нь газартай. Энэ жилийн тухайд л гэхэд төлөвлөсөн төсөл арга хэмжээний 8 найм нь газаргүй байна. Цэцэрлэгт хамрагдах ёстой 10 хүүхэд тутмын хоёр нь гэртээ байна. Хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд гэр хорооллын дунд 2-4 айлын газрыг худалдаж авах байдлаар цөөн хүүхэд хамрагдах бага сургууль, цэцэрлэг шинээр барих бүрэн боломж бидэнд байна" гэлээ.