Сүүлийн 24 цагт коронавирусийн шинжилгээг 9,023 хүнээс авахад 575 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 492, орон нутагт 78, эмнэлгээс шалтгаалах таван тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50,099 болов.
Мөн халдварын улмаас зургаан иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 227 хүн эндэв.
Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо. Халдварын улмаас 3,845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн - 1,899, хүндэвтэр - 1,359, хүнд - 497, маш хүнд - 99 хүн эмчилгээ хийлгэж буй.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,411 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.