Манай улс 18-аас дээш насны 2 сая 670000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамрууллахаар төлөвлөж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 86 хувь нь нэгдүгээр тунд, 31 хувь нь хоёр тундаа хамрагдсан байна. Тодруулбал, нийслэлд вакцинд хамрагдах нийт хүмүүсийн 97 орчим хувь буюу 924457 иргэн эхний тунгаа, 52 хувь буюу 496758 иргэн хоёдугаар тунгаа хийлгэжэээ. Харин орон нутагт вакцинд хамрагдах иргэдийн 77 хувь буюу 868200 иргэн вакцины эхний тунг хийлгэсэн тоон мэдээлэл байна.
Мөн маргаашаас вакцины хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх бөгөөд эхний тунг хийлгээд 21 хоносон иргэдэд зурвас очиж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Уууганбаяр хэлэв.
Орон нутгийн дархлаажуулалтын нөхцөл байдал:
Вакцинд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр ангиллаар авч үзвэл: