Цэцэрлэг болон I-III ангийн сурагчдын амралт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэгвэл IV-XII ангийн сурагчдын зуны амралт маргаашаас эхлэх аж. Сурагчид алсын зайнаас хичээллэх нь тэдний өдрийн ачааллыг нэмэгдүүлж буй учир албаныхан эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд цахим санал асуулга явуулж эл шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, багш нарын 72, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн гэнэ. Ташрамд дурдахад, хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-с эхэлнэ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.