“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн баримт бичигт БШУЯ болон Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид өнөөдөр гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын ЕБС-д 2021-2024 оны хугацаанд аюулгүй, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоолоор үйлчлэх ажлыг туршин, хэрэгжүүлэх юм. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхэд хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах, хоол зүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд зардал, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага бий. Үүнд Жайка олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болсон хэмээн БШУЯ-аас мэдээллээ.