Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын 2020 оны статистик мэдээллээр эрүүл мэндийн салбарт 56500 гаруй эмч, ажилчид ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Үүний 13,000 гаруй сувилагч байна. Тэгвэл манай улсын 10 мянган хүн тутамд 41 сувилагч ногддог аж. Нэг сувилагчид ногдох хүний тоог бүсчилж харвал, Улаанбаатар хотод нэг сувилагчид 211 хүн ногдож байгаа нь хамгийн цөөн, харин хангайн бүсэд 298 хүн ногдож байгаа нь хамгийн олонд тооцогдож байна. Улсын дундаж 2020 оны байдлаар 246 байгаа нь өмнөх оноос дөрвөөр, таван жилийн өмнөхөөс 18-аар буурсан үзүүлэлт юм.
Дараах хүснэгтээс дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.