Зөвхөн цагдаагийн байгууллагын ажилтнууд гэхэд өчигдөр 18 хүн нас баралт бүртгэсэн байна. Харин ЭМЯ-наас 11.00 цагт мэдээлэл хийхдээ өчигдөр ковидын халдвараар таван хүн нас барсныг мэдээлэв. Үүнээс гадна Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн өчигдөр 26 (Тав нь ковидын улмаас нас барсан) хүн өвчний улмаас нас барсан гэв.
Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 11-ны өдөр өвчнөөр, гэмт хэргийн улмаас, архины хордлогоор 50 орчим хүн зуурдаар нас барсан байх нь.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд залуусын дунд нас баралт хийгээд өвчлөл огцом өссөнийг онцолж байна. Мөн гэмт хэргийн улмаас амиа алдаж буй хүмүүсийн багагүй хувь нь залуус аж.