Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүүхдийн тоо 9.790 болсныг мэдээллээ. Тодруулбал, 0-4 насны 2.195 хүүхэд коронавирсийн халдвар авсны 1.047 нь эмэгтэй, 1.148 нь эрэгтэй гэнэ. Энэ нь цар тахлын халдвар авсан нийт хүүхдүүдийн 22.42 хувь аж. Харин 5-9 насны 3.154 хүүхэд өвчилсний 1.480 нь эмэгтэй, 1.674 нь эрэгтэй бөгөөд нийт тохиолдлын 32.22 хувь нь юм байна.
Тэгвэл 10-14 насны 3.033 хүүхэд коронавирусийн халдвар авсны 1.478 нь эмэгтэй, 1.555 нь эрэгтэй гэнэ. Энэ нь эл өвчнөөр өвчилсөн нийт хүүхдийн 30.98 хувь аж. Өсвөр насныхан буюу 15-17 насны 1.408 хүүхэд халдвар авсны 708 нь эмэгтэй, 700 нь эрэгтэй гэнэ.