Сүүлийн 24 цагт 477 хүн халдвар авсан нь батлагдсан байна. Харин гэрийн тусгаарлалтаас 978, эмнэлгээс 592 хүн эдгэрч гарсан сайн мэдээ байна. Энэ нь мөн хугацаанд шинээр илэрсэн коронавируст халдварын тохиолдлоос гурав дахин их байгаа юм. Ингээд улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрсэн хүний тоо 34,230 болов. Мөн биеийн байдал хүнд 524, маш хүнд 110 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.