Өнгөрөгч 24 цагт 639 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод-593, эмнэлгээс шалтгаалах -9, орон нутагт-37 тохиолдол бүртгэгдлээ.
Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 45459 болов. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 49-89 насны найман хүн өчигдөр нас баржээ. Үүнийг задалж үзвэл,
- Дөрөвдүгээр сарын 10-нд Турк улсаас ирээд 12-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
- Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй хүмүүс байна. Тухайн иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Манай улсад коронавируст халдвараар нийт 170 хүн эндээд байна.
Сүүлийн 24 цагт 1,287 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32,660 боллоо. Халдварын улмаас 4,800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,642
- Хүндэвтэр - 1,542
- Хүнд - 506
- Маш хүнд - 110 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,944 хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.